С.Амарсайханаас хариуцлага нэхэж жагссан иргэдийг цагдаагийн байгууллагаас саатууллаа

С.Амарсайханаас хариуцлага нэхэж жагссан иргэдийг цагдаагийн байгууллагаас саатууллаа

Шадар сайд болон  Ерөнхий сайдаас ёс зүйн хариуцлага нэхэж, хэсэг залуус Төв талбайд жагсаал зохион байгуулсан. Тэд Шадар сайд С.Амарсайхан эхнэрээ ХӨСҮТ-ийн улаан бүс рүү саадгүй нэвтрүүлсэн, мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шударга ёсны соёлыг хэвшүүлэхийг шаардаж жагссан байна. Гэвч дөнгөж сая тэднийг цагдаагийнхан авч явжээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улбар шар түвшинд шилжсэн энэ үед олон нийтийг хамарсан зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглоод буй. Тиймээс жагсаал зохион байгуулсан иргэдийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллага шалгаж, мэдүүлэг авахаар болжээ.