ШШГЕГ: Хоригдогчоос халдвар илэрсэн

ШШГЕГ: Хоригдогчоос халдвар илэрсэн

Шүүхээс шинээр хорих ял шийтгүүлэн ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдогч, түүний өмгөөлөгчөөс халдвар илэрсэн. Биеийн эрүүл мэндийн байдалд хүндэрсэн шинж тэмдэг илрээгүй ч шаардлагатай иргэдийг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлэн эмчилгээнд хамруулж байна.

Улсын онцгой комисс, Шуурхай штабын шийдвэрээр ШШГЕГ-ын харьяа 409, 429, 461 болон Улаанбаатар хотын бүсийн хорих ангиудад дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн бөгөөд Нэгдсэн Үндэсний байгууллага, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн зөвлөмж, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн хүлээлгийн  байранд анхан шатны шүүхээс хорих ял шийтгүүлсэн, давж заалдах гомдол гаргасан буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөржөөгүй хоригдогчид хоригддог.