Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, Олимпын аварга Н.Түвшинбаярын хэвтэн, эмчлүүлж буй Интермэд эмнэлэгт Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагчид очиж, түүнээс тайлбар мэдүүлэг авсан байна.
Улмаар түүнийг бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт сэжиглэж 72 цаг саатуулахаар болсон гэх албан бус мэдээлэл байна. Харин түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагатай гэж прокурорын байгууллагаас үзвэл тус асуудлыг шүүхээр хэлэлцэх юм. Ямартай энэ талаар ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Сонирхуулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй Монгол болохыг иргэддээ уриалж байгаа. Энэхүү уриалга, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуулахаар томилсон билээ.