Асрамжийн газарт хүчирхийлүүлсэн хүүгийн шүүх хурал болж, хэргийг прокурорт буцаажээ

Асрамжийн газарт хүчирхийлүүлсэн хүүгийн шүүх хурал болж, хэргийг прокурорт буцаажээ

Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сард Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт амьдарч байсан 11 настай хүү бусдын хүчирхийлэлд өртсөн хэрэг гарч, нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан. Тухайн үед хохирогч хүүг түүнтэй нэг өрөөнд хамт амьдардаг 14 болон 16 настай хоёр хүү бэлгийн хүчирхийлсэн үйлдсэн  гэх мэдээлэл гарч байсан юм. Тус цогцолбор нь Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрладаг бөгөөд нийт 74 хүүхэд амьдардаг гэсэн мэдээлэл бий.

Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын танхимд болж шүүхээс хэргийг прокурорт дахин хянуулахаар буцаажээ. Учир нь тус хэргийн хохирогчид сэтгэл санааны хохирлыг төлүүлэх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Шүүх хуралд хохирогч хүүг хүчирхийлсэн байж болзошгүй  15 болон 16 настай хоёр хүүхэд оролцсон бөгөөд тэднийг урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм.