Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат өлсгөлөнгөө зогсоожээ

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат өлсгөлөнгөө зогсоожээ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат энэ сарын 25-нд “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд мэдэгдэл хийн, дүүг нь суллах хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлж, тэмцэнэ гэж мэдэгдээд байсан юм.

Түүнийг өлсгөлөн зарлаж эхэлснээс хойш УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд нар очиж уулзан, тэмцлийн хурц хэлбэрийг сонгохгүй байхыг зөвлөсөн байдаг.

Өчигдөр Т.Чимгээг эрүүдэн шүүсэн гэх Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын шүүх хурал болж тэдэнд ял оноосон учир Т.Хүрэлбат 157 цаг үргэлжилсэн өлсгөлөнгөө зогсоожээ. Эмч нар түүний биеийг үзэж, цаашид үргэлжлүүлбэл аминд нь халтай гэж дүгнэснээр тэрбээр эмнэлгийн тусламж авахаа өөрөө зөвшөөрсөн байна. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнийг өлсгөлөнгөө зогсоохыг шаардсан юм. 

П.БАТДАЛАЙ