“С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчид Ц.Нямдоржтой холбоотой сэжүүр байгаа”

“С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчид Ц.Нямдоржтой холбоотой сэжүүр байгаа”

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг улсын нууцаас гаргах тухай Засгийн газрын шийдвэр гарсан талаар албаны эх сурвалж мэдээлж буй. 

Харин ийнхүү нууцаас гаргахдаа өөрт ашигтай байдлаар тодорхой хэсгийг гаргах биш хэргийг бүхэлд нь нууцаас гаргахыг зарим иргэд шаардаж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой баримт, мэдээллийг нууцаас гаргасан учраас УИХ манлайлал гаргаж нээлттэй хэлэлцэж, танилцъя” гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Мөн тэрээр тус хэргийн талаар нэгэн ноцтой мэдэгдлийг өөрийг твиттер хуудастаа хийлээ. Тодруулбал, тэрээр “Би захиалагчийг л яриад байна л даа. Ц.Нямдоржтой холбоотой сэжүүр байгаа л юм билээшд тэр дотор нь” гэж мэдэгджээ. Түүний энэхүү мэдэгдлээс үзвэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчидтай Ц.Нямдорж холбогддог байж болзошгүй гэх хардлагыг төрүүлээд байна.