Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэж үзэн Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт 1-1,6 жилийн ял оноов

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэж үзэн Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт 1-1,6 жилийн ял оноов

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  Тагнуулын Ерөнхий газрын /ТЕГ/ дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд  С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүлт тулгасан, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр ял оноосон байдаг.

Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр тус хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1,6 жил, УЕП-ийн орлогч Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ялыг тус тус оноосон байна. 

Мөн мөрдөгч н.Бархасбадыг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгосон байна. Ингэснээр Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарыг эрүү шүүсэн гэдэг нь шүүхээр тогтоогдож байгаа тул тэдэнд холбогдох хэргийн дахин хянах нөхцөл байдал нээгдэж байгаа ажээ.