Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа тул ирэх дөрөвдүгээр сарын 3-18 ны өдрийг хүртэлх хугацаанд хатуу хөл хорио саналыг УОК-оос гаргаж, өнөөдөр хуралдах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл бий.
Тэгвэл хатуу хөл хорио тогтоохыг Засгийн газрын хуралдаанаар дэмжээгүй бололтой.
Учир нь энэ талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газраас дөрөвдүгээр сарын 3-18-ний хооронд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй буюу хатуу хөл хорио тавихгүй байх шийдвэр гарлаа. Гэхдээ зарим салбар, ААН-н үйл ажиллагааг хязгаарлна. УОК-оос дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Засгийн газрын хуралдаан дуусаагүй дараагийн асуудлуудаа хэлэлцэж байна” гэж мэдэгдлээ.
Засгийн газраас 4.3-18-ний хооронд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй буюу хатуу хөл хорио тавихгүй байх шийдвэр гарлаа. Гэхдээ зарим салбар, ААН-н ү.а-г хязгаарлна. УОК-с дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. ЗГ-н хуралдаан дуусаагүй дараагийн асуудлуудаа хэлэлцэж бна
— Bolortuya Chuluunbaatar (@Bolort) March 31, 2021