Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.03.26-28-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүн нас баржээ.
Тухайлбал, 2021.03.28-ны өдрийн 02.00 цагийн орчимд СХД-ийн 36 дугаар хороо Толгойтын замд суудлын автомашин онхолдож, нэг иргэн амиа алдсан байна. Мөн 2021.03.28-ны өдрийн 09.00 цагийн орчимд Төв аймаг Баян-Өнжүүл сум 1-р баг “Довын гуанз” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 55км/ асфальтан замд суудлын автомашин онхолдож, жолооч нь нас баржээ.
Иймд жолооч та бүхэн хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцно уу.