Усархаг борооны улмаас Яармагийн замд уулаас үерийн ус бууж ирж, замын зорчих хэсэгт саад учруулсан бичлэг цахим сүлжээнд тархсан.
Тэгвэл Наадамчдын гудамж буюу Яармагийн замд Геодези, усны барилга байгууламжийн газраас 1 экскаватор, 1 ус соруулах машин, 2 гном насостой шуурхай 2 бригад ажиллаж, уулнаас орж ирж буй усыг дахин зорчих хэсэг рүү нэвтрэхээргүй болгон үерийн далан татаж янзалж байна хэмээн тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.