ШШГЕГ-ын дарга асан Ц.Амгаланбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ

ШШГЕГ-ын дарга асан Ц.Амгаланбаярыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /ШШГЕГ/-ын даргаар 2016-2019 оны хугацаанд ажиллаж байсан, бригадын генерал Ц.Амгаланбаярыг хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн АТГ-аас мөрдөн шалгаж эхэлжээ. Учир нь түүнийг эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал олгож, төсөвт хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж. Тодруулбал, Хөвсгөл аймагт байх шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэг албан тушаалтан нь эрүүгийн хэрэгт холбогдон ял шийтгүүлчихээд байхад түүнийг тэтгэвэрт нь гаргаж, бусдад давуу байдал олгосон гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байна.