Өнөөдөр Сүхбаатарын талбайн ойролцоо явж байсан иргэн Н цагдаагийн алба хаагч руу автомашиныхаа цонхоор хог шидэж, хогийн саванд хийхийг шаардсан тухай бичлэг цахим орчинд тарж, иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй. Цагдаагийн алба хаагч түүнд хогоо ил задгай хаяхгүй байх, амны хаалтаа зүүх шаардлага тавьсан ч эсэргүүцэл үзүүлж, хэл амаар доромжилсон байна. Тиймээс тус иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулахаар болжээ.
Замын цагдааг миний хогийг хая гээд, үгүй гэнгүүт хогоо шиджээ. Бас арай шүү. pic.twitter.com/svl9FA6NYg
— Тээшка (@Teshka1231) March 25, 2021