С.Ганбаатар “өөрийгөө шатаах уу, эхнэртэйгээ ярьж шийднэ” гэсэн нь дөрвөн иргэнд сэдэл өгсөн үү

С.Ганбаатар “өөрийгөө шатаах уу, эхнэртэйгээ ярьж шийднэ” гэсэн нь дөрвөн иргэнд сэдэл өгсөн үү

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэгдүгээр сарын 25 – ны өдрөөс эхлэн тав хоног Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан байдаг. 

Учир нь тэрээр энэ тухайгаа “Оюу толгойн гэрээг өөрчлөх, Монгол улсын өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй ганц хүн бол Ерөнхий сайд байдаг. Тиймээс шинэ Ерөнхий сайдыг томилогдсон дариудаа нэхэмжлэл гаргахыг шаардаж байна” гэж тайлбарлаж байв.

Мөн С.Ганбаатар тус өлсгөлөнгийнхөө үеэр “өөрийгөө шатаах уу, эхнэртэйгээ ярьж шийднэ” гэж мэдэгдсэн нь зарим иргэд өөрийгөө шатааж амиа алдахад сэдэлжүүлсэн юм биш биз гэх асуулт гараад байгаа юм. 

Учир нь түүний энэхүү өлсгөлөн, мэдэгдлийн дараа буюу хоёрдугаар сарын 08 ны өдөр иргэн Э Сүхбаатарын талбайд өөрийгөө шатааж амиа егүүтгэсэн. Мөн хоёрдугаар сарын 14-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд 17 настай иргэн М өөрийгөө шатааж амиа хорлосон. Мөн хоёрдугаар сарын 25 ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд 50 настай иргэн гэрээслэл бичиж үлдээгээд өөрийгөө шатааж амиа егүүтгэсэн хэрэг гарсан. Тэгвэл өчигдөр /2021.03.24/ Булган аймгийн Булган сумын иргэн И нь гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, согтуугаар гэрээсээ гараад өөрийгөө шатааж, амиа хорлосон байдалтай олдсон байна.