Манай улсад сүүлийн долоо хоногуудад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, орон нутагт халдвар голомтлон гарах боллоо. Мөн нийслэл хотод ч эрсдэлгүй хороо, дүүрэг байхаа больж тэр чигээрээ халдварын голомт болсон гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж буй.
Тэгвэл өчигдөр хорих 461-р ангид коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тус ангид товлогдоод байсан шүүх хурлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Тус ангид халдварын нэг тохиолдол батлагдсан аж.