“Эрдэнэт” үйлдвэрийн хоёр албан тушаалтныг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас баривчилжээ. Тодруулбал, тус үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригоос гадна н.Марал-Эрдэнийг саатуулсан гэх мэдээлэл байна. Тэднийг ямар асуудалд холбогдуулан саатуулсан нь одоогоор тодорхойгүй байна. Албан бус мэдээллээр тендертэй холбоотой асуудлаар саатуулсан байж болзошгүй аж.