Өнгөрсөн хоёрдугаар сард олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "АН-ынхан Хятадуудтай нийлж лицензийн наймаа хийж, санхүүжилт босголоо” гэсэн нэртэй бичлэг тарж нэлээдгүй шуугиан тарьсан.
Мөн үүнтэй холбоотой төрийн долоон албан хаагчийн нэр дурдагдсан 19 минутын бичлэг цацагдсан. Улмаар УИХ-ын гишүүн асан Кёкүшүюзан Д.Батбаяр хууль бусаар бизнес эрхэлсэн гэх гэмт хэрэг үүсч, иргэн Ц.Алтанцаг тус хэрэгтэй холбоотой баримтуудыг ил гаргаж тавьсан гэх мэдээлэл гарсан юм. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдох шүүх хурал арванхоёрдугаар сард Хан-уул дүүргийн эрүүгийн шүүхэд болж, иргэн Ц.Алтанцагт хаалттай дэглэмд дөрвөн жил хорих ял оноохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярын өмгөөлөгч н.Оюунболд мэдээлэл хийхдээ “Тэр бичлэгийг Цэдэн овогтой Алтанцог гэх хүн зориудаар хийж, эвлүүлсэн. Тэр хүн 1990 оны үед залилангийн хэргээр 15 жилийн ял авч байсан” гэж мэдэгдэж байв.
Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр Ц.Алтанцагт холбогдох хэргийг шүүгдэгч болон өмгөөлөгчийнх нь гаргасан гомдлын дагуу хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байна.