ЭМДЕГ-ын газрын дарга Б.Энхмөрөн өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ

ЭМДЕГ-ын газрын дарга Б.Энхмөрөн өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-ын худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга Б.Энхмөрөнг өнөөдөр ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, тэрээр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн аж. 

Чингэлтэй дүүргээс парламентад хоёр дахь удаагаа сонгогдоод буй УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн нь 26-хан насандаа ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байсан билээ.

Б.Энхмөрөн нь ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар 2021 оны нэгдүгээр сард томилогдсон бөгөөд түүний энэхүү томилгоо нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй байгаа талаар бид мэдээлж байв.




Өнөөдөр хулгана өдөр

11 цагийн өмнө