Б.Баатархүү: Гэрийнхэн нь гаргахгүй байсан тул тагтаараа буух гэж байгаад унасан иргэн ГССҮТ-д эмчлүүлж байна

Б.Баатархүү: Гэрийнхэн нь гаргахгүй байсан тул тагтаараа буух гэж байгаад унасан иргэн ГССҮТ-д эмчлүүлж байна

Өчигдөр шөнө 23:30 цагийн орчимд нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханбогд” хороололд нэгэн иргэн өндрөөс унаж амиа алдсан талаарх мэдээлэл цахим орчинд гарсан.

Тэгвэл энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү тайлбар өглөө. Тэрээр “Өчигдөр шөнө Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах байрны гурван давхараас хүн унасан талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа.

Шалгалтын явцад олдсон мэдээллээр, 41 настай эрэгтэйг гэрийнхэн нь гаргахгүй байсан тул тагтаараа дамжин гарах оролдлого хийж байгаад унасан байна.

Одоогоор тухайн иргэн толгойдоо гэмтэл авч, хэлээ хазсан байдалтайгаар ГССҮТ-д эмчлүүлж байна. Одоогоор хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн цагдаагийн алба хаагч жирэмсэн эмэгтэйг шалгаж, зүй бус харьцсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлыг мөн шалгаж байгаа. Өчигдөр 00:00 цагийн үед БГД-д зорчиж байсан тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолоо барих эрхээ хасуулсан 25 настай иргэн байсан.

Үүн дээр замын хөдөлгөөнд оролцох журмын дагуу зөрчлийн хуулиар хариуцлага тооцоход хажууд нь сууж явсан жирэмсэн эмэгтэй эсэргүүцэл үзүүлсэн байна. Уг нь журмын дагуу 23.00 цагаас хойш хязгаарлалт тогтоосон мөн эрхээ хасуулсан атлаа хөдөлгөөнд оролцож байвал тээврийн хэрэгслийг журамлах үүрэгтэй байдаг. Гэхдээ жирэмсэн хүн явж байсан учраас торгоод явуулсан юм билээ. Гэтэл ийм асуудал үүсгэж байна. Одоогоор алба хаагчийн энгэрийн камерын бичлэгийг шалгаж байна. Тухайн хүн төрөх гээд эмнэлэг явж байгаагүй, гэрлүүгээ явж байсан. Тиймээс цагдаагийн алба хаагч хуулийн дагуу шаардлага тавиж, иргэн хүн үүргээ биелүүлэх ёстой” гэж мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

8 цагийн өмнө