Г.Батхүү агсны амиа алдсан хэргийг прокурорын байгууллагаас нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Г.Батхүү агсны амиа алдсан хэргийг прокурорын байгууллагаас нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

 Харин энэ долоо хоногийн даваа гаригт УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар Г.Батхүү агсны талаар мэдэгдэл хийхдээ “Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг МАШ НУУЦЫН зэрэглэлтэйгээр “бусдын гарт амиа алдсан” гэх үндэслэлээр гүнзгийрүүлэн шалгахаар болсон. Гэтэл саяхнаас ажлын хэсэг “Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн, хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй” гэх шалтгаанаар “хэргийг хаах санал”-аа Нийслэлийн прокурорт гаргасан гэсэн мэдээ гарах боллоо. Хээр хөдөө, ой шугуй, хүнгүй талд бус чанд харуул хамгаалалттай Төрийн ордонд хүн амиа алдсан хэргийг ийм учир битүүлгээр илрүүлэхгүй, хаагаад байх юм бол өнөөдөр Монгол улсад хууль хяналтын байгуулагынхан ажлаа хийж чадаж байгаа эсэх, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэдэг эсэхэд асар том эргэлзээ үүсэх нь дамжиггүй. Тиймээс  энэ хэргийг хаах саналыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар цагдаагийн байгууллагаас Г.Батхүү агсны амиа алдсан хэргийг хаах саналыг прокурорт ирүүлсэн ч прокурорын байгууллага хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.