УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг өршөөсөн тогтоолыг түдгэлзүүлжээ

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг өршөөсөн тогтоолыг түдгэлзүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Тухайн үед шүүхээс шүүгдэгч Л.Пүрэвбаатарыг хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, мэтгэлцээний үндсэн дээр гэм буруутай нь нотлогдсон гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай “ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн талаар бид мэдээлж байв.

Тэгвэл түүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцэхийг түдгэлзүүлжээ.

Учир нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч Эрүүгийн хуульд 2020 оны нэгдүгээр сарын 10-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр сэргээн шалгасан нь Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэхтэй холбоотойгоор шийдвэр гарахыг нь хүлээх болжээ.

 




Өнөөдөр тахиа өдөр

8 цагийн өмнө