Сүхбаатарын талбайд өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн Э-д холбогдох хэргийг хаах санал гаргажээ

Сүхбаатарын талбайд өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн Э-д холбогдох хэргийг хаах санал гаргажээ

Өнгөрөгч хоёрдугаар сарын 8-ны өдрийн 13:35 цагт Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 1987 онд төрсөн 34 настай Э гэх иргэн Сүхбаатарын талбайд ирж, өөр дээрээ шатахуун асган шатаж амиа егүүтгэсэн хэрэг гарч, олныг цочирдуулсан.

Иймд тус иргэн яагаад ийм алхам хийснийг нь ар гэр болон холбогдох хүмүүсээс тодруулан шалгасны эцэст хэргийг хаах саналыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс харьяалах дүүргийн Прокурорын газарт гаргах болсныг эх сурвалжууд мэдээлжээ. Тодруулбал, хэд хэдэн шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтад тулгуурлан хэргийг хаах санал гаргаж байгаа ажээ.