“Газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, таниулах өдөр” маргааш болно

“Газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, таниулах өдөр” маргааш болно

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт нь “Зарлан мэдээллийн дуут дохио” ажилладаг уламжлалтай. 

Иймд маргааш / 2021.03.24/ буюу Лхагва гарагт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиох юм байна. Энэ жилийн хувьд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг”-ийг коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулж цахим сургалт зохион байгуулж, телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулна гэсэн мэдээлэл байна. 




Өнөөдөр тахиа өдөр

6 цагийн өмнө