Нууцаар морь уралдуулсан иргэдэд хариуцлага тооцож, 18 хүнээс шинжилгээ авчээ

Нууцаар морь уралдуулсан иргэдэд хариуцлага тооцож, 18 хүнээс шинжилгээ авчээ

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан орон нутаг дахь  мэргэжлийн хяналтын байгууллагуудтай өнөөдөр /2021.03.23/  цахимаар уулзлаа. Тэрбээр энэ үеэрээ Булган аймгийн Могод суманд  нууцаар хурдан морины уралдаан зохион байгуулсан асуудлаар аймгийн мэргэжлийн хяналтын газар ямар хяналт тавьсан талаар тодруулсан байна.

Өчигдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод суманд зорчин ирсэн гурван иргэний нэг нь коронавирусийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдсан талаар аймгийн онцгой комиссоос мэдээлсэн бөгөөд тус иргэд хууль бус морины уралдаанд оролцсон нь тогтоогдсон юм. аймгийн Засаг даргын шийдвэрээр хоёрдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэл ямар нэгэн уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглосон ч уг шийдвэрийг зөрчсөн иргэдэд хариуцлага тооцжээ.

Нууцаар хурдан морины уралдаанд оролцсон асуудалтай холбогдуулан ойрын хавьлын 18 хүнээс хоёр удаагийн PCR шинжилгээ авсан бөгөөд одоогоор шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Мөн дам хавьтал болох 61 хүний шинжилгээг өнөөдөр авчээ.




Өнөөдөр тахиа өдөр

6 цагийн өмнө