А.Отгонбаатарыг жагсаал зохион байгуулсан хэмээн 150 мянган төгрөгөөр торгожээ

А.Отгонбаатарыг жагсаал зохион байгуулсан хэмээн 150 мянган төгрөгөөр торгожээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд Өргөө амаржих газар амаржсан эх нярайг ХӨСҮТ-рүү зөөвөрлөхдөө хүнлэг бус үйлдэл гаргасан гэсэн шалтгаанар иргэд, олон нийт төв талбайд жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Үүнээс үүдэн зарим албан тушаалтнууд ажлаа өгч, төрийн эргэлт болсон.

Тэгвэл дээрх жагсаалыг анх зохион байгуулж, иргэдийг уриалан дуудсан гэсэн шалтгаанаар “Үнэн ба зөв нам”-ын дарга А.Отгонбаатарыг 150 мянган төгрөгөөр торгожээ. Түүний хувьд тухайн өдөр гэрийн углааш, нимгэн халаад өмсөн төв талбай дээр ирж, эх хүүхдийн эрх зөрчигдсөн явдлыг эсэргүүцэн, дуу хоолойгоо өргөсөн юм. Мөн тэрээр өнгөрсөн 5-ны коронавирусийн халдвар авч ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад өнгөрсөн бямба гарагт эдгэрч, эмнэлгээс гарсан билээ.




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө