С.Эрдэнэд холбогдох хэргийг НПГ-аас саяхан хаасан ч, дахин сэргээн шалгаж эхэлжээ

С.Эрдэнэд холбогдох хэргийг НПГ-аас саяхан хаасан ч, дахин сэргээн шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг “Капитал” банканд давуу байдал олгож тус сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт буруутгаад байсан билээ.

Мөн түүнийг “Дарханы гурил тэжээл” ХК-ийн элеватортой холбоотой хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татаад байсан юм. Учир нь 16 тэрбум төгрөгөөр үнэлж гурилын элеватор шахсан хэрэгт холбогдуулан С.Эрдэнийн охин Э.Содгэрэлээс мэдүүлэг авсан гэдэг. С.Эрдэнийн охин Э.Содгэрэл “Дархан гурил тэжээл” ХК-ийн 550527 хувьцааны 152131 ширхэгийнх нь эзэмшигч байсан нь С.Эрдэнийг ийнхүү буруутгах үндэслэл болсон гэдэг. 

Тэгвэл С.Эрдэнийг холбогдуулан шалгаж байсан дээрх хэргүүдийг Нийслэлийн прокурорын газар /НПГ/-аас хэрэгсэхгүй болгож, хаах шийдвэрийн хоёрдугаар сарын сүүлээр гаргасан гэж албаны эх сурвалж бидэнд мэдээлсэн. Гэтэл түүнийг холбогдуулан шалгаж байсан дээрх хоёрыг хэргийг өнгөрөгч долоо хоногт дахин сэргээж шалгаж эхэлсэн байна. Хууль хяналтын байгууллагын дээрх хоёр шийдвэрийг зарим эх сурвалжууд АН-ын даргын сонгуультай холбон тайлбарлаж байна.




Өнөөдөр тахиа өдөр

6 цагийн өмнө