Их Британийн иргэн Чингэлтэй дүүрэгт нас барсан байдалтай олджээ

Их Британийн иргэн Чингэлтэй дүүрэгт нас барсан байдалтай олджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар байранд хүн ухаан алдсан хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 15:12 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 13 км замыг туулан 15:30 цагт очиж хаалгыг 20 минут ажиллан онгойлгоход ИБУИНВУ-ын иргэн И /69 настай, эрэгтэй/ нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ




Өнөөдөр тахиа өдөр

6 цагийн өмнө