Зөвхөн вакцин хийлгэсэн иргэдийг нэвтрүүлэх тухай мэдэгдлийг СЭЛЭНГЭ аймгаас гаргав

Зөвхөн вакцин хийлгэсэн иргэдийг нэвтрүүлэх тухай мэдэгдлийг СЭЛЭНГЭ аймгаас гаргав

Сүүлийн үед нийслэл хотод коронавирусийн халдвар голомтлон тархаж эхэлсэнтэй холбоотойгоор зарим аймаг сумдын онцгой комисс нийслэлээс ирэх иргэдэд замаа хаагаад буй. Учир нь шинжилгээний хариугаа хүлээлгүй орон нутагт зорчсон хэд хэдэн иргэнээс халдвар илэрсэн бөгөөд одоогоор нийт дөрвөн аймагт халдвар бүртгэгдээд байгаа юм.

Тэгвэл Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын XVII хурлаар зөвхөн вакцин хийлгэсэн иргэдийг аймагт нэвтрүүлэх шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Улаанбаатар хотод нөхцөл байдал хүндэрсэн тул холбогдох дээд шатны байгууллагаас албан ажлаар болон захиалгат ажлаар ирэх бол зөвхөн коронавируст халдварын дархлаажуулалтанд хамрагдсан иргэдийг хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байна. Иймд халдвартай бүсээс орон нутагт ирэх хүсэлт гаргаж байгаа иргэдийг вакцинд хамрагдсан байхыг шаардаж, сануулах ажлыг зохион байгуулахыг чиглэл болгож байгаа тухай мэдэгдэх хуудсыг сумдын онцгой комиссын дарга нарт хүргүүлжээ.

Вакцин хийлгэсэн иргэдийг нэвтрүүлэх тухай мэдэгдэл




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө