Нэгэн эмэгтэйг зодож, доромжилсон бичлэг хийсэн дөрвөн иргэнийг БГД-ийн цагдаагаас баривчилжээ

Нэгэн эмэгтэйг зодож, доромжилсон бичлэг хийсэн дөрвөн иргэнийг БГД-ийн цагдаагаас баривчилжээ

Өчигдөр цахим орчинд нэгэн эмэгтэйг зодож, дарамтлан хөлөө үнсүүлж байгаа бичлэг тарж, олон нийтийн анхаарлыг татсан. Үүний дараа тус бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд эмэгтэйг хүчирхийлж буй бичлэг өнгөрсөн нэгдүгээр сард хийгдсэн нь тогтоогджээ.

Шалгалтын явцад тус хэрэгт холбогдуулан дөрвөн этгээдийг өчигдөр орой Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байгаа аж. Тухайн этгээдүүд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэл хотод оршин суух хаягтай М, Н, О, М нар байсан бөгөөд Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байна.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө