Ш.Цогтоогийн хугацаа дууссан бол Ц.Нанзаддоржийг огцруулж, тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэх үү

Ш.Цогтоогийн хугацаа дууссан бол Ц.Нанзаддоржийг огцруулж, тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэх үү

Өчигдөр /2021.03.22/ болсон Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаанаар “Х.Баттула нэр дэвших эсэх асуудлаар үүсгэсэн маргааны хүчингүй болгов” гэх мэдээлэл цацагдсан. 

Гэтэл тус мэдээллийг Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааныг Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нарын гишүүд хуралдсан мэт тамга тэмдэггүй, хуурамч албан бичиг үйлдэж, цэцийн хуралдаанаар “Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эрхтэй” гэж шийдвэрлэсэн мэтээр худал мэдээллийг хэвлэлүүдээр тараасан гэж эх сурвалжууд мэдээлж эхлээд байна. 

-Ш.ЦОГТОО, Ц.НАНЗАДДОРЖ НАРТ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ҮҮ-

Учир нь Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан нь нийт гурван гишүүний ирцтэй хуралдах ёстой бөгөөд хоёр гишүүн шийдвэр гаргах эрхгүй байдаг байна. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны 3.2 –д “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны бага суудал З, дунд суудал 5, их суудал 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй байна” гэж заажээ. ЭНД ДАРЖ үзнэ үү. Иймд цэцийн бага суудлын хуралдааныг ирцгүй хийж, тамга тэмдэггүй, хуурамч албан бичиг үйлдсэн Ц.Нанзаддоржыг ёс зүйн зөрчил гаргасан гэж, цэцийн гишүүнээс нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж магадгүй байна. Улмаар тэднийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж болзошгүй нөхцөл үүсчээ. 

-Ш.ЦОГТООГИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ДУУСАЖ, ТҮҮНИЙ ОРОНД Ж.ЭРДЭНЭБУЛГАН ДЭМЖИГДЭЭД БАЙНА-

Тэгвэл Ц.Нанзаддоржийг Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгосноор 2018 оны тавдугаар сард УИХ-аас цэцийн гишүүнээр томилсон байна. Харин Ш.Цогтоог Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж 2013 онд цэцийн гишүүнээр томилжээ. Хачирхалтай нь, Ш.Цогтоогийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа бөгөөд түүний оронд ҮХЦ-д нэр дэвшихээр 18 хүн бүртгүүлсэн байна. Тодруулбал, Шүүхийн тухай хууль энэ сарын 1-нээс мөрдөгөж эхэлсэн. Тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7 –д заасны дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх, улмаар нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна” гэж заажээ.

Иймд Дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд нэр дэвшигчийг санал болгох асуудлыг өчигдөр хэлэлцсэн байна.

Тус хуралдаанаас нийт шүүгчийн олонхийн санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нийт шүүгчийн олонхийн санал авсан нэр дэвшигч гараагүй тул Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй зарлахаар болжээ. Иймд Ш.Цогтоо нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний ажлаа өгч байгаа тул ийнхүү хуульт ёсыг үл тоосон байж болзошгүй байна.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө