0-12 насны хүүхэдтэй иргэдийг гэрээр ажиллуулахгүй байгаа нь 700 гаруй хүүхэд халдвар авахад нөлөөлсөн үү

0-12 насны хүүхэдтэй иргэдийг гэрээр ажиллуулахгүй байгаа нь 700 гаруй хүүхэд халдвар авахад нөлөөлсөн үү

Улсын онцгой комисс /УОК/ -ын энэ сарын 13 /2021.03.13/ -ны өдрийн хуралдаанаар “Нийслэл хотод халдварын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан төрийн байгууллагын ажилтан /иргэдэд үйлчлэх байгууллага тусгай дэглэмээр/ албан хаагчдын 30 хүртэл хувиар ажиллуулах, бусад албан хаагчдыг ажил үүргээ зайнаас гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэх. 

Мөн “Төрийн болон нутгийн удирдлага, захиргааны байгууллага хуулийн этгээдэд ажилладаг 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг, эхийг гэрээр ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох” гэсэн чиглэлийг Улсын онцгой комиссын гишүүд, агентлагийн дарга, Нийслэлийн онцгой комиссын дарга нарт өгсөн байдаг. 

Гэтэл УОК-ийн энэхүү шийдвэрийг төрийн болон нутгийн удирдлага, захиргааны байгууллага хуулийн этгээдүүдэд хэрэгжүүлэхгүй, үүнээс болж хүүхдүүд коронавирусийн халдвар авах нь нэмэгдэж байж болзошгүй байна. 

Учир нь 4652 хүн дотоодод халдвар авсны 700 гаруй хүүхэд байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Иймд халдвар авсан хүмүүсийн 20 орчим хувь нь хүүхэд байгаа нь УОК-ийн “0-12 насны хүүхэдтэй хүмүүсийг гэрээр ажиллах боломжоор ханга” гэсэн УОК-ын шийдвэр хэрэгжихгүй байгаа нь нөлөөлж байж болзошгүй байна. 

УОК-ын шийдвэр 2021.03.13
УОК-ын шийдвэр 2021.03.13



Сэтгэгдэл

Нийт: 5 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

ЗОЧИН   [150.129.141.57]   4 years ago
ХҮҮХДҮҮДЭЭ ДАГУУЛААД ДЭЛГҮҮР ХЭСЭЭД БАЙДАГ. НЭГ ОХИН ӨӨРӨӨ МАСКТАЙ ХӨЛД ОРООГҮЙ 5-6САРТАЙХ ХҮҮХЭД НЬ МАСКГҮЙ. ХАРАХ ХҮН БАЙХГҮЙ АРГАГҮЙ ЭРХЭНД ГЭЖ БОДСОН ЭМЭЭ НЬ,НӨХӨР НЬ ХАМТ ЯВЖ БАЙХ ЮМ. ХҮҮХЭДДЭЭ ХАЙРГҮЙ ЮМ БОЛОВ УУ ГЭТЭЛ БҮГДЭЭРЭЭ ТҮҮНИЙГЭЭ ӨХӨӨРДӨӨД ЭНХРИЙЛЭЭД БАЙХ ЮМ. ИЙМ ХЭНЭГГҮЙ ХҮМҮҮС
Хариулах

Зочин   [139.5.216.142]   4 years ago
Удирдлагын акадeмид захирлаар очсон авгай бол хүүхэдтэй хүмүүсийг ч байнга ажиллуулаад байгаа
Хариулах

Зочин   [203.98.77.139]   4 years ago
Хөл хориотой байлгах гэж л 700 хүүхэд халдвар авсан гэж зарлаа биз дээ. Хэдэн хүүхэд халдвар аваад байна гэж хэн ч асууж сураглаагүй шүү дээ. Яагаад гэвэл короновирус хүүхдэд хөнгөн тусч байна гэсэн бүтэн жилийн мэдээлэл байхад хэн ч тэрийг сонирхохгүй
Хариулах

Зочин   [203.91.115.56]   4 years ago
бага насны хүүхэдтэй эмч ээжүүдийг зарим эмнэлэгүүд ээлж ээлжээр ч юм уу зохицуулалт хийж гэрээр солбин ажиллуулж хүүхдэдээ анхаарах цаг хугацаа боломж олгох хэрэгтэй байнаа тэгэхгүй эмч хүн гээд л зай завсаргүй ажиллуухаар өөрсдөө бас хүүхдүүд дархлаа суларч өвдөнө эмч нарын хүүхдүүд ч бас л өвддөг адилхан л хүмүүс шүүдээ
Хариулах

Зочин   [202.9.40.223]   4 years ago
tiin sh dee etsest helehed huuhed l gol n shudee
Хариулах