Дуучин Д.Болд бүртгэлтэй хаяган дээрээ байгаагүй учраас ЦЕГ-аас эрэн сурвалжилжээ

Дуучин Д.Болд бүртгэлтэй хаяган дээрээ байгаагүй учраас ЦЕГ-аас эрэн сурвалжилжээ

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс сураггүй алга болсон иргэдийн жагсаалтанд оруулжээ. Энэ талаарх мэдээлэл өчигдөр цахим орчинд тарж, иргэдийн анхаарлыг багагүй татаад байна. ЦЕГ-ын цахим хуудсанд орсон түүний талаарх мэдээллийг олон хүн хуваалцаж, дуучин Д.Болдоос лавлахад тэрээр өөрийн нүүр хуудсаараа дамжуулан “Би өргөө гэртээ “Ододтой бүжиглэе” шоу үзээд хэвтэж байна шүү. Гайхаад л байж байна” гэсэн хариултыг өгчээ.

Тэгвэл дуучин Д.Болд бүртгэлтэй гэрийн хаяган дээрээ байгаагүйн улмаас эрэн сурвалжлагджээ. Тодруулбал, заавал гэмт хэрэг үйлдсэн гэхээс гадна иргэний хэрэг дээр хэн нэгэн этгээд шүүхэд тухайн хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж болно. Энэ тохиолдолд тухайн хүн бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй тохиолдолд заавал цагдаагийн байгууллагаас биш шүүхээс эрэн сурвалжлах зарладаг. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэх хүргэх гэтэл тухайн иргэн бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй байгаа учраас олж өгнө үү гэсэн хүсэлт юм. Үүнээс гадна дуучин Д.Болд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр маргаантай байгаа аж.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө