Дуучин Д.Болдыг Иргэний хэргийн анхан шатны шүүхтэй холбоотойгоор ЦЕГ-аас эрэн сурвалжилсан уу

Дуучин Д.Болдыг Иргэний хэргийн анхан шатны шүүхтэй холбоотойгоор ЦЕГ-аас эрэн сурвалжилсан уу

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс сураггүй алга болсон иргэдийн жагсаалтанд оруулжээ. Энэ талаарх мэдээлэл сая цахим орчинд тарж, иргэдийн анхаарлыг багагүй татаад байна. ЦЕГ-ын цахим хуудсанд орсон түүний талаарх мэдээллийг олон хүн хуваалцаж, дуучин Д.Болдоос лавлахад тэрээр өөрийн нүүр хуудсаараа дамжуулан “Би өргөө гэртээ “Ододтой бүжиглэе” шоу үзээд хэвтэж байна шүү. Гайхаад л байж байна” гэсэн хариултыг өгчээ.

Харин сураггүй алга болсон иргэдийн жагсаалтын тайлбар дээр дуучин Д.Болдыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотойгоор эрэн сурвалжилж байгаа талаар мэдэгдсэн байна. Үүнээс харахад дуучин Д.Болд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр маргаантай байгаа бөгөөд шүүхээс товлон дуудсан цагт ирээгүй учраас цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байж болзошгүй байна.




Өнөөдөр нохой өдөр

49 минутын өмнө

Өнөөдөр тахиа өдөр

1 хоногийн өмнө