Чингэлтэй дүүрэгт “Анкарагийн гудамж” гэх самбар байрлуулсан нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж үзжээ

Чингэлтэй дүүрэгт “Анкарагийн гудамж” гэх самбар байрлуулсан нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэж үзжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт иргэдээс “Чингэлтэй дүүргийн “Зоос” гоёл компанийн байрны дэргэд “Анкарагийн гудамж” гэх самбар байршуулсантай холбоотой гомдол иржээ.

Тодруулбал, "-ийн" харьяалахын тийн ялгал нь хамаатлын утга заадаг тул үндэсний аюулгүй байдлын үүднээсээ өөрсдөдөө хэт их хамаатуулах гэсэн өнгө аястай, хаягжуулалтын стандарт алдагдсан харагдаж байна. Ингэж Сөүлийн гудамж, Намянжугийн гудамж гэж өгөх нь буруу юм” гэх гомдол мэдээллийг ирүүлсэн байна.

Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7-д газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр хаяг, 6.1.10-д олон нийтэд зориулсан зар, 6.1.11-д албан байгууллага, барилга байгууламж, нийтийн тээврийн хэрэгсэлд байрлуулах зааварчилгаа, мэдээлэл, аюулгүй ажиллагааны санамжийг Монгол хэлээр бичнэ гэж тус тус заасан байдаг.

Тиймээс ШӨХТГ-аас  уг хаяг нь Монгол хэлний болон Хаягжуулалтын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан стандарт зэргийг зөрчсөн байх тул крилл болон үндэсний /монгол бүчиг/ бичгээр хослуулан бичиж байршуулах ажлыг зохион байгуулж биелэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ирүүлэх албан бичгийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Л.Гантөмөрт хүргүүлжээ.

Тус самбарыг Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн зүгээс хоёр орны найрамдалт харилцаанд зориулан хийсэн байдаг.