Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат их сургуулийн ангийн найз Д.Янжинхорлоотой холбоотой, бусдыг залилан мэхэлсэн хэргийг шийдвэрлэхдээ хувийн сонирхлоор хандсан байж болзошгүй хэмээн бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэгвэл УЕПГ-аас Д.Янжинхорлоод холбогдох хэргийг дахин хянаж байна. Тодруулбал, прокурорын өмнөх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар мөрдөх шалгах байгууллагад хүргүүлсэн. Мөн уг хэрэгт шийдвэр гаргасан прокуроруудыг Прокурорын мэргэжлийн зөвлөлд шилжүүлж, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан, эсэхийг тогтоосны дараа хариуцлага тооцно гэж эх сурвалжууд мэдээлжээ.