Цэргийн алба хаагчийн учир битүүлгээр амиа алдсан хэргийг шалгаж байна

Цэргийн алба хаагчийн учир битүүлгээр амиа алдсан хэргийг шалгаж байна

Баянхонгор аймаг байрлах Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангийн алба хаагч 28 настай Б өнгөрөгч даваа гарагийн шөнө учир битүүлгээр нас барсан байжээ. Тус ангид жолоочоор ажилладаг тэрээр нэгэн айлд очоод шөнө нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан гэнэ. Орон нутгийн эх сурвалжууд “Есөнбулаг багийн нэг айлд III багийн харьяат залуу нас барсан хэргийг аймгийн цагдаагийн газрынхан шалгаж байгаа” гэж мэдээлжээ.