Б.Баатархүү: “Корпорэйт” зочид буудлаас унаж нас барсан иргэн цонхоор буух оролдлого хийсэн байж болзошгүй байна

Б.Баатархүү: “Корпорэйт” зочид буудлаас унаж нас барсан иргэн цонхоор буух оролдлого хийсэн байж болзошгүй байна

Өчигдөр орой/2021.03.16/ 23.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Корпорэйт” зочид буудлаас нэг иргэн унаж нас баржээ. Талийгаач иргэн нь 39 настай бөгөөд энэ сарын 12-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор эх орондоо ирж, тус зочид буудалд тусгаарлагдаж байсан аж.

Одоогоор хэдэн давхраас унаж амиа алдсан нь тодорхойгүй байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү “Тус иргэний унасан цонхоор гадагш зүйл унжсан байдалтай байсан нь үнэн. Цонхоор буух оролдлого хийсэн байж болзошгүй байна. Одоогоор хэргийн газрын үзлэг хийгдэж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна” гэв.