УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн 2016 онд холбогдож байсан хэргийг сэргээн шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн 2016 онд холбогдож байсан хэргийг сэргээн шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид холбогдох хэргийг сэргээн шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Тодруулбал, Б.Пүрэвдорж нь Гадаадын иргэн харьяатын дарга байхдаа улсад 236 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч 2016 оны нэгдүгээр сард хэргийг нь хэрэгсэхгүй болгосон аж. 

Иймд түүнд холбогдох дээрх хэргийг 2020 оны арван нэгдүгээр сард сэргээн шалгуулахаар прокурор шийдвэрлэж өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст прокурорын даалгаврын дагуу нэмэлт ажиллагаа хийж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. Мөн түүнийг Засгийн газрын тусгай сангаас хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.