Дундговь аймагт малдаа яваад төөрсөн хүүгийнхээ араас гарсан 80 настай хөгшин шуурганд амиа алджээ

Дундговь аймагт малдаа яваад төөрсөн хүүгийнхээ араас гарсан 80 настай хөгшин шуурганд амиа алджээ

Өнгөрөгч амралтын өдөр хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Дундговь аймагт есөн иргэн харамсалтайгаар амиа алдсан байгаа юм. 

Тухайлбал, Баянжаргал суманд хоёр иргэн, Гурвансайхан суманд хоёр иргэн, Говь-Угтаал суманд нэг иргэн, Дэлгэрцогт суманд нэг иргэн, Дэрэн суманд нэг иргэн, Өндөршил суманд нэг иргэн, Сайнцагаан суманд нэг иргэн амиа алджээ. 

Тэгвэл Дэлгэрцогт суманд 80 гаруй насны иргэн шуурганы улмаас амиа алдсан байна. Учир нь тэрээр сумын төвөөс 4 км-ын зайд отгон хүүтэйгээ өвөлжиж байжээ.

Ингээд шуурганы үеэр 30 орчим насны хүү нь малдаа яваад төөрчээ. Энэ үеэр ээж нь хүүдээ санаа зовж, хойноос нь гарч хүүгээ хайх үеэрээ, шороон шуурганы улмаас амиа алдсан байжээ. Эрлийн багийнхаа талийгаачийг гэрийнх нь ойролцоогоос олсон байна. Харин хүү нь эсэн мэнд олджээ. Мөн шуурганы үеэр хонио хаших гэж байаад баримжаагаа алдаж, гэрийнхээ гаднаас төөрсөн явдал Дундговь аймагт цөөнгүй гарчээ.