ХӨСҮТ-ийн ажилтан хувийн шугамаар танил хүнийхээ шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан талаар Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Энэ талаар тэрбээр цар тахлын нөхцөл байдлын талаар холбогдох удирдлагуудтай уулзах үеэрээ “ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа өөр хүний өмнөөс өөр хүний шинжилгээг авдаг байсан нь илэрсэн. Тодруулбал, эхнэр нь нөхрийнхөө өмнөөс танил талаа ашиглаж ХӨСҮТ-д шинжилгээ өгч байсан байна. Гэтэл эргээд эхнэрийнх нь өгсөн шинжилгээ эерэг гарахад бид нөхрийг нь гэж ойлгож ойрын хавьтал буруу хүмүүсээ хайсаар байгаад цаг алдаж байна. Энэ бол ХӨСҮТ-ийн маш ноцтой асуудлуудын нэг. Хариуцлагатай ажилтан өөрсдөө хариуцлага алдаж байна” гэв.
Харин ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэнгээс энэ талаар тодруулахад “Бид энэ асуудлыг тэр чигээр нь чухалчилж шалгаж байна. Хэрэв баримтаар нотлогдвол зохих арга хэмжээг авах болно” гэв.
ҮЗЭХ:
ХӨСҮТ-ийн ажилтан хувийн шугамаар танил талынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байжээ‼️‼️Нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг байсан бүсгүйн сүүлийн хариу эерэг гарчээ‼️‼️Юу ч гэхэвдээ‼️ pic.twitter.com/5GBrtBG8ly
— Мягмартогтох Далай (@miigaasbntv) March 17, 2021