БНХАУ-д хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн гурван иргэнийг эх оронд нь авчирчээ

БНХАУ-д хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн гурван иргэнийг эх оронд нь авчирчээ

Хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн болон бусад хэрэгт холбогдон БНХАУ-ын шүүхээс ял сонссон гурван иргэнийг энэ сарын 6-нд ялтан шилжүүлэх гэрээгээр эх оронд нь авчирчээ. Өдгөө тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт цар тахлын халдвараас сэргийлэн тусгаарлан ажиглаж байгаа аж.

Тэдний хоёр нь болох Б.Н, Т.Д нар нь мансууруулах бодис их хэмжээгээр тээвэрлэсэн хэрэгт холбогдон өмнөд хөршид удаан хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд БНХАУ-ын т хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийг эх оронд нь буцаан өгөхдөө нэлээн цааргалдаг байна. Учир нь “Дэлхийн нийтээр мансууруулах бодистой тэмцэж, холбогдсон хүмүүст хатуу хариуцлага тооцож байгаа. Гэтэд танай улс энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүсээ шилжүүлэн аваад ялыг нь гүйцэд эдлүүлэлгүй суллачихдаг. Эрүүгийн хуулийн чинь оноож буй ял шийтгэл хэт хөнгөн” гэж мэдэгддэг байна.