“Ер нь бол” гэхээс өөр үггүй Н.Баярмөнх захирамж гаргаж, 26-р хороонд хөл хорио тогтоосон талаар тайлбар хийв

“Ер нь бол” гэхээс өөр үггүй Н.Баярмөнх захирамж гаргаж, 26-р хороонд хөл хорио тогтоосон талаар тайлбар хийв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнхийн захирамжийн дагуу тус дүүргийн 26 дугаар хороонд өнөөдөр /2021.03.17/-өөс эхлэн энэ сарын 21-ны өдөр буюу ирэх ням гарагийн 23:00 цаг хүртэл чанга хатуу, хөл хорио тогтоогоод байна.

Харин урьдчилж мэдэгдээгүй тус хөл хорионы улмаас иргэдийн ажилд нэлээдгүй саад тулгарч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж, иргэд бухимдаж байна. Тэгвэл засаг дарга Н.Баярмөнх энэхүү хөл хорионы талаар мэдээлэл өгсөн юм.

ҮЗЭХ:

Энэ үеэрээ “сүүлийн долоо хоногт хэчнээн тохиолдолд бүртгэгдсэн болоод бүхэл бүтэн хороогоор нь хөл хорио тогтоож байгаа юм бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад,  тэрээр “Ер нь бол шадар сайдын 20 дугаар тушаал гэж байгаа. УОК-оос хөл хориог чангатгахаас татгалзаж байгаа. Шаардлагатай тохиолдолд хороогоор нь, байраар нь, орцоор нь хязгаарлалт тогтоох энэ бол 24 цагаас дээш хөл хорио тогтоох бол дүүргийн засаг даргын захирамж гарч байж, гэхдээ мэргэжлийн байгууллагуудын ирүүлсэн бичиг баримтад үндэслээд дүүргийн засаг дарга захирамж гаргана” гэсэн юм. 

Товчхондоо, тэрээр ямар судалгаанд үндэслэж 26 дугаар хороог бүхэлд хөл хорио тогтоож, иргэдийн ажлыг алдагдуулж байгаа талаар тодорхой хариулт өгч чадаагүй юм.

Сонирхуулахад, өнгөрөгч аравдугаар сард болж өндөрлөсөн орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүрэгт МАН ялалт байгуулж, Н.Баярмөнх гэх залуу тус дүүргийн засаг даргаар томилогдсон байдаг.