Б.Хурц нарт холбогдох эрүүдэн шүүсэн гэх хэргийг энэ сарын 17-нд ШҮҮХ ажээ

Б.Хурц нарт холбогдох эрүүдэн шүүсэн гэх хэргийг энэ сарын 17-нд ШҮҮХ ажээ

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг хүлээлгэхдээ эрүүдэн шүүсэн гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт 2020 оны долдугаар сарын 22-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон. Б.Хурцыг гурван жилийн хорих ялаар шийтгэсэн.

Харин 2020 оны аравдугаар сарын 29-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцаасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар түүнийг анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрээр 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд батлан даалтад гаргасан.

Тэгвэл Б.Хурцын холбогдсон эүүдэн шүүсэн хэрэг 2021 оны хоёрдугаар сарын 17-нд прокуророос анхан шүүхэд очжээ. Шүүх хурлыг энэ сарын 17-нд /2021.03.15/ буюу нөгөөдөр товлосон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар улс төрчдийн нэр холбогдсон нууц бичлэгүүдийг задалсан болон С.Зоригийн хэргийн ялтанг эрүүдэн шүүсэн гэх хэргээр Б.Хурцыг баривчлах нөхцөл үүссэн байх магадлалтай байна. Учир нь Б.Хурц нь хуулийн байгууллагаас удаа дараа дуудахад очиж мэдүүлэг өгөхгүй байгаа аж. Мөн эрүүдэн шүүсэн гэх хэрэгт Б.Баасанцогт тэргүүтэй нэр бүхий 11 шүүгч нэр холбогдон шалгагдаж буй бөгөөд түдгэлзүүлэх асуудал яригдаж байна гэх мэдээлэл байгаа юм. Эх сурвалжийн мэдээллээр тус 11 шүүгчийн 2-3 нь эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон байж болзошгүй аж. 




Өнөөдөр морь өдөр

24 минутын өмнө