УОК: Байнгын оршин суух хаягтаа иргэд буцахад ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ

УОК: Байнгын оршин суух хаягтаа иргэд буцахад ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ

Коронавирус цар тахлын халдвар авсан иргэдийн тоо буурахгүй, цаашид өсөх хандлагатай байна. Иймд энэ сарын 13-ны өдөр хуралдсан УОК-ын хуралдаанаас халдварын тархалтыг хумихын тулд 14 хоногийн хугацаа /2021.03.15-28/-тай зарим арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна. 

Тухайлбал, коронавирусийн халдварын тархалтыг хумих, хөдөө орон нутагт халдвар гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 06:00 цагаас 03 дугаар сарын 28 –ны өдрийн 06:00  цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргаж Нийслэлийн онцгой комиссын дарга нарт даалгасан байгаа юм. 

Иймд нийслэлд төдийгүй хөдөө орон нутаг руу зорчсон иргэд 14 хоногийн хугацаанд одоо байгаа газартаа гацах нь гэсэн ойлголт төрөөд байгаа юм. Тэгвэл энэ 14 хоногийн хугацаанд оршин суудаг газраасаа өөр газарт зорчиж яваа иргэд буцаж зорчих нь чөлөөтэй юм байна. 

Учир нь, аймаг, нийслэлийн онцгой комисст хандаж УОК-оос дараах албан бичгийг илгээсэн байна. Үүнд “Улаанбаатар хотод орон нутгаас ирээд байгаа иргэд PCR шинжилгээ өгч байнгын хаягтаа буцахад хязгаарлалт тогтоохгүй. Мөн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын харьяат иргэд иргэний бичиг баримт, хаягийн бүртгэлийн дагуу байнгын оршин суух хаягтаа ирэхэд хязгаарлалт тогтоогоогүй болно” гэжээ.