Нярайг гудамжинд орхиж явсан М-д 18 жил хүртэл хорих ял оноох уу

Нярайг гудамжинд орхиж явсан М-д 18 жил хүртэл хорих ял оноох уу

Энэ сарын 10-ны өдөр нийслэлийн “Сонгинохайрхан дүүргийн Баруун салаа орчмын гэр хорооллын гудамжинд өлгийтэй хүүхэд байна" гэх дуудлага нэгэн иргэнээс цагдаагийн байгууллагад ирсэн байгаа юм. 

Ингээд албаныхан тус газарт очиж шалгалт явуулахад 51 см урттай эрэгтэй хүүхдийн цогцсыг хаясан, мөн хэргийн газраас  нярайг гудамжинд орхисон байж болзошгүй эмэгтэй хүний гэрийн халаадыг хураан авсан, ингээд тус эмэгтэйг эрэн хайж байгаа талаар бид өчигдөр /2021.03.12/ мэдээлсэн.

Тэгвэл тус хэргийг үйлдсэн байж болзошгүй хүүгийн эх болох 20 настай М-г олж тогтоосон байна. Тодруулбал, тэрээр энэ сарын 7-ны өдөр “Өргөө” амаржих газарт эрүүл саруул, 51 см өндөр, 2.6 кг хүү төрүүлсэн байна. Ингээд эмнэлэгт нэг хоноод гарсныхаа дараа Сонгинохайрхан дүүргийн гудамжинд хаясан байж болзошгүй байгаа ажээ. 

Шүүхийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр нярай гаднаа гэмтэл шархгүй, осгож нас барсан болохыг тогтоосон байна. 

Энэ төрлийн гэмт хэрэг нь хүнийг санаатай алах гэмт үйлдэлд тооцогдож, хүндрүүлэх нөхцөлтэйгөөр Эрүүгийн хэрэг үүсдэг байгаа юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1- дэх хэсэгт зааснаар “Хүнийг санаатай алах” зүйл ангиуд нь 15-18 жилийн хорих ял оноох хуулийн заалттай байдаг.