Сү.Батболдод холбогдох хэргийг НПГ-аас хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийн шүүхэд шилжүүлжээ

Сү.Батболдод холбогдох хэргийг НПГ-аас хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийн шүүхэд шилжүүлжээ

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдыг 2009 онд аравдугаар сарын 6-ны өдөр “Оюутолгой төслийн хүрээнд байгуулсан Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хөрөнгө оруулалтын гэрээг батлахад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм.

Мөн түүнийг оффшор бүсэд компани эзэмшдэг, хууль бус орлогоо нуусан, эсэх мэдээллийн дагуу АТГ-аас шалгаж байсан билээ.

Тэгвэл Сү.Батболдыг шалгаж байсан АТГ-ын хэргийг Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгож, хаажээ. Улмаар тус хэргийн харьяаллыг нь өөрчилж, Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Сонирхуулахад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх болоод УИХ-ын гишүүн Сү.Батболд нарыг нэг айлын хүрэгчүүд гэдэг билээ.