АН-ын ДоСХ-ны ажилд Хасбанк дахь дансаар нь дамжиж Сангийн яам, Монголбанк оролцож эхэлсэн үү

АН-ын ДоСХ-ны ажилд Хасбанк дахь дансаар нь дамжиж Сангийн яам, Монголбанк оролцож эхэлсэн үү

АН-ын Дотоод сонгуулийн хороо /ДоСХ/-ноос энэ сарын 28 –ны өдөр тус намын даргыг тодруулах сонгуулиа зарласан байдаг.

Тус сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин, НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа, АЗХ-ны гишүүн С.Эрдэнэболд гэсэн дөрвөн хүн өрсөлдөж, нэр дэвшигчийн үнэмлэхээ ДоСХ-ноос гардаж авсан гэх албаны мэдээлэл бий.

Тэгвэл АН-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлээд байсан Ц.Оюунгэрэл тус сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байгаа юм.

Учир нь тэрээр ДоСХ-ны данс нь байгаа Хасбанканд хандаж, “АН-ын Дотоод сонгуулийн хороотой холбоотой маргаан гарах болсон. Иймд танай банкны зүгээс ямар үйлдэл үзүүлэх, энэ нь уг дансанд итгэж мөнгө тушаасан хүний хувьд ямар үр дагаварт хүргэхийг тайлбарлаж, боломжтой бол учирч болох хохирлыг хамгийн бага байлгах талаар баталгаа гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байгаа юм. Иймд Ц.Оюунгэрэлийн хүсэлтийн дагуу байж болзошгүйгээр АН-ын Дотоод сонгуулийн хорооны Хасбанканд байх дансанд нь Сангийн яам, Монголбанк зүгээс хяналт тавьж эхэлсэн гэх мэдээлэл байна. Иймд АН-ын даргыг тодруулах тус намын дотоод ажилд төрийн байгууллагууд оролцож эхэллээ гэх хардлагыг төрүүлж эхлээд байгаа ажээ.