Архангайн Чулуут суманд нийт 36 иргэнийг тусгаарлаж, хөдөлгөөн хязгаарлалтыг үргэлжлүүлж байна

Архангайн Чулуут суманд нийт 36 иргэнийг тусгаарлаж, хөдөлгөөн хязгаарлалтыг үргэлжлүүлж байна

Өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Чулуут суманд очсон кино зураг авалтын баг дотор коронавирусийн халдвартай нэг иргэн байсан нь илэрч нийт 15 хүнийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл Чулуут сумын Онцгой комиссоос батлагдсан нэг тохиодлын хавьтал болсон иргэдээс долоо хоногийн дараа давтан PCR шинжилгээ авна гэж мэдээллээ. Иймд сумаас орж, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ. Мөн сумын төвд тогтоосон дэглэмийн дагуу банк, ахуй үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоож, хөдөлгөөнийг хязгаарласан ба хүнсний дэлгүүр, эмийн сан хуваарийн дагуу хүргэлтийн үйлчилгээг үзүүлж байгаа аж. Одоогоор иргэдийн хүсэлтийн дагуу хүргэлтийн дэлгүүрийн тоог гурав болгож нэмэгдүүлсэн ба хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан бензин шатахууныг зөвхөн зөвшөөрөлтэй машинд олгож байгаа гэв. Тус суманд ойрын хавьтлын 14, дам хавьтлын 22 иргэн тусгаарлалтад байна.