Гудамжинд осгож нас барсан нярайн эхийг хайж байна гэв

Гудамжинд осгож нас барсан нярайн эхийг хайж байна гэв

Энэ сарын 10-ны өдөр нийслэлийн “Сонгинохайрхан дүүргийн Баруун салаа орчмын гэр хорооллын гудамжинд өлгийтэй хүүхэд байна" гэх дуудлага, мэдээлэл нэгэн иргэнээс иржээ.

Дуудлагын дагуу албаныхан тус газарт очиж ажиллахад явуулахад 51 см урттай эрэгтэй хүүхдийн цогцсыг хаясан байжээ. Улмаар хэргийн газраас дээрх нярайг гудамжинд орхисон байж болзошгүй эмэгтэй хүний гэрийн халадыг хураан авч, шинжилгээнд явуулсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ба нярайн эхийг эрэн сурвалжилж эхэлжээ.