Сүүлийн үед иргэд сум орон нутаг дамжин, самар түүхээр явах нь ихсэх болжээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын онцгой комиссоос самар түүхээр ирж буй иргэдийг сумын постоор нэвтрүүлэхгүй болохыг анхааруулсан байна. Тиймээс тус сумын цагдаа болон Сэлэнгэ аймгийн хилийн тагнуулын алба, Эрэн хайх аврах салбарын алба хаагчид бусад аймаг, сумдаас ирсэн иргэдийг албадан буцаах арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.
Одоогоор тус ажлын хүрээнд уулнаас зургаан иргэнийг буулгаж, Хөвсгөл аймгаас ирж явсан есөн иргэнийг замаас нь буцаагаад байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын хөл хорионы өдрүүдэд самарт явж байсан олон мянган иргэд гэртээ буцаж чадалгүй, хүндхэн нөхцөл байдалд гацаж, ууланд осгон хоол хүнсгүй болж байсан билээ.