Т.Чимгээгийн хоригдож байгаа газрыг Л.Оюун-Эрдэнэ сайд андуурч, гарын бэлэг бэлдүүлсэн үү

Т.Чимгээгийн хоригдож байгаа газрыг Л.Оюун-Эрдэнэ сайд андуурч, гарын бэлэг бэлдүүлсэн үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 401 дүгээр ангийн эмнэлэгт байгаа Т.Чимгээтэй уулзаж, түүнтэй холбоотой эрүүдэн шүүсэн байж болзошгүй баримтыг нууцаас гаргаж, олон нийтэд ил болгоно гэж мэдэгдсэн. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэрээ хорих 407 дугаар ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдэд мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлэг тараасан байгаа юм. Түүний бэлгийг ШШГЕГ-ын дарга Д.Загджав нарын албаны хүмүүс хүмүүжигч эмэгтэйчүүдэд гардуулжээ. Хачирхалтай нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний ажлын алба шүүхээс 20 жилийн ял сонсоод буй Т.Чимгээг эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид ял эдэлж байгаа гэж андуурч, тус хориход хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдэд бэлэг бэлдүүлсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Гэтэл Т.Чимгээ 401 ангийн эмнэлэгт байсан тул, нэгэнт бэлдсэн Л.Оюун-Эрдэнэ сайдын бэлгийг тус ангийн хүмүүжигч нарт гардуулжээ.

Тодруулбал, Ерөнхий сайдыг 401 дүгээр ангид ажиллаж байхад ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав 407 дугаар ангид хүмүүжигчдэд бэлгийг нь гардуулж өгсөн байж болзошгүй байгаа юм. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дээр дурдсан хорих ангид ажиллах үеэр Д.Загджав хурандаа түүнтэй хамт харагдаагүй юм.